Өрөөний нэр
|
Гэрэлтүүлэгийн үндсэн үзүүлэлт
|
|
Гэрэлтүүлгийн хамгийн бага утга
(%)
|
Цонхны талбай, сууцны талбай хоорондын харьцаа
(Sц/ Sө)
|
|
Унтлагын өрөө, нийтлэг өрөө, хүүхдийн өрөө, ажлын өрөө, гал тогооны өрөө
|
0.9
|
1/8
|
Шатны хонгил
|
0.5
|
1/12
|
Friday, August 2, 2013
Орон сууцны өрөө тасалгаа, дотор орон зайн байгалийн гэрэлтүүлгийн норматив
Орон сууцны барилгын дотор орон зай, өрөө тасалгаанд тусах байгалийн гэрэлтүүлгийн нормативын доод хязгаарыг БНбД 23-02-08, БНбД 23-04-07-ийн дагуу хүснэгтэд заасан ёсоор тооцож тогтооно.
Thursday, April 25, 2013
Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгааны самбар (panel ) угсарч, гүйцэтгэлийн зураг гаргана.
- Цахилгааны Ерөнхий (ЕОС) самбар, Хувиарилах (ХС) самбар, Гэрлийн (ГС) самбар, Тоолууртай самбар (давхрын самбар), АВР самбарын схем зураг зурна.
- Самбарын тоноглолуудын байршлын зураг зурна.
- Дээрхи самбаруудыг богино хугацаанд, чанарын түвшинд, найдвартай угсарч гүйцэтгэж байна.
- Самбаруудад орох материалын түүвэр гаргана.
Та илүү ихийг мэдэхийг хүсвэл доорхи утсанд холбогдоно уу !!!
Холбоо барих утас:88335506,99079873
E-mail: shinee_zagd@yahoo.com
Та доорхи линкээр орж блогтой танилцаарай.
http://www.shineedulguun.blogspot.com/
Monday, March 25, 2013
Орон сууцны барилгын цахилгаан хангамжийн зураг төсөл дараах үндсэн шаардлагыг хангасан байх ёстой.
Үүнд: 1. Орон сууцны барилгын цахилгаан хангамжинд гүн
газардуулсан саармагжилттай TN-C, TN-C-S систем бүхий 220В ба
380/220В хүчдэлтэй хувьсах гүйдлийн систем хэрэглэнэ. Газардуулгыг
хийхдээ Цахилгаан Байгууламжийн Дүрэм БД43-101-03(1.6 бүлэг)-ийн дагуу гүйцэтгэхээр тооцох.
2. Сууцны барилгын цахилгааны хэлхээг цахилгааны
техник аюулгүй дүрэм ба галд тэсвэрлэлтийн шаардлагуудыг хангахаар
тооцож төлөвлөнө. Сууцны тэжээлийн шугаманд БД43-101-03-ын дагуу зэс голтой утас болон кабелийг хэрэглэнэ.
3. Сууцны агааржуулагч төхөөрөмж, ерөнхий зориулалтын
шигтгүүрт залгавч, гал тогооны цахилгаан пийшин ба ариун цэврийн
өрөөний шигтгүүрт залгавч болон гэрэлтүүлгийн бие даасан тусдаа
бүлэглэлээр төлөвлөнө.
4. Агааржуулагч ба хамгаалалтын системээс бусад
хэрэглэгчийн тэжээлийг үндсэн залгавчын тэжээлээс хангахаар тооцно.
5. Айлын сууцны цахилгааны тоолуурын өмнө түүнийг аюул осолгүй солих, үйлчилгээ хийх зориулалтаар БД43-101-03-ын дагуу 2 туйлт таслуур буюу гар салгуур байрлуулах ба тоолуурын дараа хамгаалах хэрэгсэл тавина. (6.2.37)
6. Сууцны барилгын тэгшитгэх шугаманд ариун цэврийн өрөөний тоног төхөөрөмжийг холбоно.
7. Айлын сууцны тэжээлийн оролтонд ба ариун цэврийн
өрөө, гал тогооны цахилгаан пийшин, агшин зуурын ус халаагч, ерөнхий
зориулалтын залгагчын ба агааржуулалтын системийн тэжээлийн шугаманд
тавигдах автомат салгуур нь нэвчилтийн гүйдлээс хамгаалах зориулалттай
байх ёстой.
8.10 Орон сууцны барилгын өрөө тасалгаанд байх шаардлагатай шигтгүүрт БД43-102-07-ын дагуу залгавч төлөвлөнө.
8.11 Орон сууцны барилгын дотор орон зайн болон айлын сууцны өрөөний цахилгаан хангамжийн шугамыг БД 43-101-03, БД 43-102-07-д заасан ёсоор төлөвлөнө.
8.12 Цахилгаан хувиарлах самбар бүхий төв,
техникийн төв, кабелийн зурагт, цахилгаан хувиарлах дэд өртөө болон
ярьдаг утасны шугамын хуваарилалтын шүүгээ бүхий өрөө, тасалгааг чийг
ихээр ялгаруулдаг (усанд орох онгоц, ариун цэврийн өрөө) өрөөний дор
байрлуулахыг хориглоно.
8.13 Цахилгаан хуваарилах самбар бүхий
техникийн төв, цахилгаан хувиарлагч дэд өртөөний өрөө, цахилгааны
самбарын өрөө, холбооны төхөөрөмж, диспетчерын болон зурагтны
удирдлагын шүүгээ байрлах өрөөнд гудамжнаас шууд орох, эсвэл сууцны
гаднах хонгилоор дамжин орох орцтой байна.
8.14 Шат, тагт, лоож, террас дээврийн хүрээгээр
1.2 м-ээс доошгүй өндөр бариултай хашлага хаалт байна. Хашлага нь 3.5
кг/м хөндлөн ачаа үйлчлэлийг тэсвэрлэх чадвартай байвал зохино. Орон
сууцны барилгын балконы хавтангийн доод гадаргууд цахилгаан гэрэл тавьж
өгнө.
8.15 Сууцны барилгын үндсэн бүтээцүүдэд
(хоорондын нүх сүв, бүтээцээр нэвт гарч буй инженерийн суваг шуудууны
чигжээс дулаалгын материал) нуралт, ус чийг нэвтрэх зэрэг аливаа
бохирдлоос хамгаалах арга хэмжээ авах ёстой.
8.16 Орон сууцны барилгын инженерийн
байгууламжийн тоног төхөөрөмж нь үйлдвэрийн техникийн үзүүлэлт, аюулгүй
ажиллагааны шаардлагын дагуу зураг төсөл нь зохиогдож, угсралт нь
хийгдэх ёстой.
8.17 Орон сууцны барилгад хэрэглэх шинэ
материал, бүтээц эдлэхүүн нь тохирлын гэрчилгээтэй, эрүүл ахуй, халдвар
судлалын байгууллагаас дүгнэлт гаргуулсан байх ёстой.
8.18 Буурь хөрс, инженер геологи,
инженер-экологийн төвөгтэй нутаг дэвсгэрт барих орон сууцны барилгын
хана, шал, газрын хөрстэй нийлж байгаа хийц бүтээцэд эрүүл ахуйн нормын
шаардлагад нийцүүлсэн арга хэмжээ авна.
8.19 Орон сууцны барилгын инженерийн тоног төхөөрөмж нь газар хөдлөлийн үйлчлэлийг тэсвэрлэхээр тооцогдож бэхлэгдэх ёстой.
8.20 Задгай зуухыг (камин ) орон сууцны
барилгын дээд давхрын айлд харин олон түвшний сууцны тухайд аль ч
давхрын айлын сууцанд байрлуулж болно.
8.21 Уур амьсгалын I бүс болон далайн түвшнээс
дээш 1000м, түүнээс өндөр нутаг дэвсгэрт барих 12 м-ээс өндөр орон
сууцны барилгад цахилгаан шат төлөвлөнө. Өндөр настны асрамжийн газарт
энэ хэмжээ 8 м, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах барилгад энэ хэмжээ 5
м байна.
Товч намтар
Загд овогтой шинэтөр миний бие 1990.4.4 төрсөн. 2008 онд Дархан Уул аймгийн ОИЦ сургуулийн төгссөн. ШУТИС-ийг 2012 онд "Цахилгаан Шугам Сүлжээ, Систем" мэргэжлээр өгссөн. 2012 оноос 2014 он хүртэл Улаанбаатар хотын "Neu-kraft" ХХК-д ажилласан. Одоогоор Холч Холбоос ХХК-д ажиллаж байна.
Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд урдаа тавьсан зорилготойгоор хувь нэмэрээ оруулан, шаргуу зүтгэн ажиллаж байна.
Барилгын дотор, гадна цахилгааны гүйцэтгэлийн зураг зурж гүйцэтгэнэ
Барилгын бүх төрлийн цахилгааны зураг зурна.
Холбоо барих утас: 88335506, 99079873
E-mail: shinee_zagd@yahoo.com
Та доорхи линкээр орж блогтой танилцаарай.
http://www.shineedulguun.blogspot.com/
- Барилгын дотор, гадна цахилгааны гүйцэтгэлийн зураг стандартын дагуу, чанартай зурж гүйцэтгэнэ.
- Барилгын газардуулгын бүх төрлийн зураг зурна.
- Барилгын гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн суурьлалт угсралт богино хугацаанд, найдвартай хийж гүйцэтгэнэ.
- Та илүү ихийг мэдэхийг хүсвэл доорхи утсанд холбогдоно уу !!!
E-mail: shinee_zagd@yahoo.com
Та доорхи линкээр орж блогтой танилцаарай.
http://www.shineedulguun.blogspot.com/
Subscribe to:
Posts (Atom)